Монгол Улсын шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаа
Үйл явдал
/
2020-09-26
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймагт ажиллаж байна.

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд орон нутгийн агентлаг, хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхайн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга дэд хурандаа Т.Мөнхдорж нар ажиллаж байна.

 

Уулзалтын дараа Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, салбарын сайд нар 18 цагт аймгийн хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.196.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.