Х.Болорчулуун: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох нь буруу. Тус биш УС болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-06
Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Х.Болорчулуун болон Ц.Даваасүрэн нарын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тэдний зүгээс Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох нь буруу, үүнийг дагаад гадаадын худалдан авалт нэмэгдэнэ. Түүний оронд сумдад үйлдвэр байгуулж, зорилтод бүлгийнхэнд хүүхдийн мөнгө өгөх нь зүйтэй гэсэн санал гаргаад байгаа юм... Тэрбээр
 
"Энэ жилийн төсөв 4.8 их наяд буюу монгол улсын жилийн төсвийн тэн хагастай тэнцэх алдагдалтай төсөв гарч байна.Гэтэл хүүхдийн мөнгөнд ирэх жилийн хагаст л 720 тэрбум олгохоор ЗГаас төсвийн төсөл өргөн баригдлаа. Мэдээж үйлдвэрлэл ДНБ ний орлого нэмэгдээгүй тохиолдолд мөнгө хэвлэж төгрөгийн ханш суларч эргээд юмны үнэ улам нэмэгдэж эдийн засаг хэцүүднэ. Төсвийн цоорхойгоо гадаад зээлээр нөхнө.
 
Одоо манай улсын гадаад өр 30 миллард $ давж,өнөөдрийн улсын төсвийн 7-8 жилийнхтэй тэнцэж,их өртэй дэлхийн 10 орны нэгд зүй ёсоор бичигдэж байгаа нь монгол хүний санаа зовоох асуудал болж бн. Эдийн засгийн талаар хараат байх нь улс төрийн талаар хараат болгоно. Үнэндээ ОУВСангийн зээлийн хяналтанд орсноор монголын төсөв санхүүг гадныхан бүрэн хамаарч эрхшээж байгаа гэж болно. ОУВСан зааварлаж хянаж байдаг. Энэ эзэд маань зөвшөөрч байгаа нь эдийн засгийн хямралыг улам гааруулж байгаад Оюу толгой зэргийн томоохон баялгийн гэрээнд зохистой өөрчлөлт хийлгэхгүй сул авсаар байх далд санаархал ч байхыг үгүйсгэхгүй. Рио тинто компани Дубайн гэрээг хийхдээ 13 банк санхүүгийн байгууллагаас /зориуд олон/зээл авсны хамгийн тоиоохон зээлдэгч,хамтрагч нь ОУВСан юм. Оюу толгойн борлуулалтын мөнгийг монгол банкаар дамжуулах тухай Ц.Даваасүрэн нарын санаачилж батлуулсан тогтоолыг 2 жилийн өмнө ОУВСан шахалт үзүүлэн лоббидож болиулахад хардлага маань улам лавширч билээ. Ер нь ОУВСын хараат байж дэвжиж хөгжсөн улс ховор гэдгийг дэлхийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн гашуун туршлага, түүх бэлхнээ харуулдаг.
 
Тиймээс хүүхдийн гэх мөнгийг зөвхөн зорилтот бүлэг болон олон хүүхэдтэй одонтой эхийн хүүхдэд олгох байдлаар танууштай. Үр өгөөжгүй зардал зарлагыг багасгах, үндэсний үйлдвэрлэл дэмжих,ажлын байр нэмэгдүүлэх, зөв хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төлөө улсын төсөв чиглэгдэх ёстой. Түүний төлөө ажиллах л болно. Хавтгайруулан олгох халамж нь монгол улс, ард иргэдэд тус биш ус болно" гэжээ
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.126.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.