МСҮТ, коллежуудын нэгдсэн мэдээллийн www.mergejil.mn сайт нээгдлээ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-07
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим монгол” хөтөлбөр, Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна. Үүний нэг нь www.mergejil.mn буюу мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн систем. Энэ нь төр, хувийн хэвшил, сургалтын байгууллага, иргэнд чиглэсэн үйл ажиллагааг цахим хэлбэрээр хангаж уялдаа холбоог сайжруулах зорилготой. Системд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, суралцагч, багш, хүний нөөцийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллага, төгсөгчдийн мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд мэргэжлийн сургалтын баримт бичиг буюу чадамжийн гэрчилгээг цахимаар олгох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.198.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.