Ц.Насанбат: Ч.Сайханбилэгийг ШИЛЖҮҮЛЖ авчирна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-07

Прокурорын байгууллагаас 2020 оны гуравдугаар улирлын тайлангаа өнөөдөр танилцуулав.  Энэ үеэр нийслэлийн Прокурорын газраас мөн хугацаанд хяналт тавьсан олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээллээ.  Дараа нь Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа юу?

-Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагууд гүйцэтгэдэг. Мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын 11 ажилтныг яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байна?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Худалдаа хөгжлийн банкны захирлуудтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Шийдвэр гаргах түвшний хүмүүстэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн. Харин бизнесийн байгууллагын зарим хүнтэй холбоотой хэрэгт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.87.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.