Г.Занданшатар: УИХ тонн, тонн-р цаас хэвлэж хаядагаа больж бүх зүйлийг ЦАХИМД шилжүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-07

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар "Цаасгүй парламент"-д шилжих талаар мэдээлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:
 

Аж Үйлдвэрийн IV хувьсгалын дэлхий даяар эхэлчихсэн энэ цаг дор манай улс ч мөн адил цахим шилжилтийг эхлүүлээд байгаа билээ. Үүний эхний томоохон алхам E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орсон. Тонн, тонн-оор хэвлэгдэн хаягддаг асар их цаасны зардлыг хэмнэх цаг нэгэнт ирсэн. Нэг томоохон төсөл хэрэгжихэд хичнээн тонн цаас зарцуулагддагийг та бүхэн бэлхнээ мэдэх биз ээ. Түүнээс гадна төрийн хүнд суртал, цаас барьж гүйж цагийн хийдэл гаргахаас эхлүүлээд олон олон асуудлыг шийдэхэд цахим шилжилт бидэнд шийдэл болно. Энэхүү реформын шинжтэй шилжилтийн ажлын хүрээнд Монгол улсад байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэн УИХ-ын даргын санаачлагаар УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хороо "Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх цахим систем" буюу - Lawmaker.parliament.mn - Lawforum.parliament.mn сайтуудыг олон нийтэд танилцуулж байна. Тус цахим системийг ашиглалтад оруулснаар хуулийн төслүүд нэгдсэн нэг стандартад орох бөгөөд иргэд хэрэглэгчийн эрхээр нэвтэрч санал, асуултаа тавих боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл хууль санаачлах эрх бүхий 78 субьектын санаачилж буй хуулийн төсөл нэг форматтай болно. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашигладаг MYPARLIAMENT системийг илүү боловсронгуй болгосон бөгөөд цаасаар тараагддаг бүх материалыг цахим болгож байгаа юм. УИХ-д маш их цаасны зардал гарч байна. Иймд www.lawmaker.mn цахим системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр цаасны зардлыг багасгах боломжтой болж байгаа юм" гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.171.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.