Сайн дурын даатгалдаа ЦАХИМААР хамрагдаарай
Үйл явдал
/
2020-09-25

Иргэн та Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулснаар Тэтгэврийн даатгалын сан, Тэтгэмжийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олон төрлийн үйлчилгээ авах эрхтэй болох юм.

Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалдаа гар утасны аппликэйшн болон www.ndaatgal.mn даатгуулагчдад зориулсан вэб хуудсаар хамрагдах боломжтой.

Даатгуулагч Та шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо.

Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7777-1289 утас болон “Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө” пэйж хуудсаар авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.