Багш нарын баярын мэнд хүргэе
Үйл явдал
/
2020-10-05
БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид, ахмадууддаа Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийн мэнд хүргэе.
Өнгөрсөн жилээс “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багшийг хөгжүүлж, чадваржуулахад анхааран ажиллаж байна. Тухайлбал, “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ыг Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталж, багшийн ажлын ачааллыг буурууллаа.
 
Мөн Мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг шинэчлэн баталлаа. Ингэснээр багшийн бүтээлч үйл ажиллагаа, судалгаа шинжилгээг хөгжүүлж, сургалт үйлдвэрлэлд ашигтай шинэ санаа, бүтээл, инновац бий болгох, бүтээлч ажлаа зөв үнэлүүлэх, хөгжих боломжийг бүрдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлж багш нарын ангилал зэрэглэлийг ахиулан, цалин хөлсийг 30.8 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч багшийн хөгжлийг дэмжиж, ур чадварыг дээшлүүлэх болон бусад чиглэлээр анхааран ажиллана.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага болон багш, ажилчдын зарим тоон мэдээллийг хүргэе.
“Багшийн хөгжлөөс баялаг бүтээгчдийн ур чадвар “
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.181.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.