Хоёр хүний амь эрсэдсэн ноцтой осол бүртгэгдлээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-11-06
Ховд аймгийн Буянт сум Цагаанбургас багийн нутаг /аймгийн төвөөс урагшаа 45 км/ 2020.11.05-ны өдрийн 12:15 цагийн орчимд асфальтан замд Nordbenz маркийн автомашин онхолдож, жолооч, 44 настай, эрэгтэй, Л, зорчигч, 50 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
 
 
Мөн өнгөрсөн шөнийн 01:01 цагийн орчимд СХД-ийн 4 дүгээр хороо Арвай үндэс худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн 2 автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.77.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.