Трамп шуудангаар авсан саналын тооллогыг хууль бус гэж үзээд зогсоохыг шаардаж байна
Үйл явдал
/
2020-11-06

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарах ойртож, ерөнхийлөгч Дональд Трамп нэлээд бухимдалтай байгаа. Тэрбээр авсан төлөөлөгчийн саналын тоогоор өрсөлдөгч Жо Байденаас хоцорч яваа юм. Шуудангаар илгээсэн сонгогчдын саналын хуудсыг тоолж эхэлснээр Байден үлдсэн гол мужуудад Трампыг ялах магадлалтай болоод байна.

Трамп шуудангаар авсан саналын тооллогыг хууль бус гэж үзээд зогсоохыг шаардаж байгаа. Саяхан Трамп твиттер хуудсандаа “STOP THE COUNT!” (Тооллогыг зогсоо!) гэж бичжээ.

Байгаль орчны төлөө тэмцэгч, швед охин Грета Тунбэрг энэ боломжийг ашиглан Трампаас “хариугаа” авсан байна. Тэрбээр Трампын мэдэгдэлд хариу бичихдээ “Инээдтэй юм. Дональд уураа барьж сураад найзтайгаа хамт хуучны сайхан кино үзэх хэрэгтэй! Тайвшир Дональд, Тайвшир!” гэжээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.14.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.