Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг томиллоо
Үйл явдал
/
2020-11-11

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас дүүргийн Засаг даргад төлөөлөгчдийн олонхийн санал авсан Хөххүүгийн Болормааг нэр дэвшүүлж, уг хуралдааны 04 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргад уламжилсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг батламжилсан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжийг танилцуулан тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.44.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.