Дэмбэрэлнямбуугийн ээж А.Тогтуур: Халдвар тээгч 14-р эгнээнд суусан
Үйл явдал
/
2020-11-12

Дэмбэрэлнямбуугийн ээж А.Тогтуур нь өөрийн фэйсбүүк хуудсанд мэдээлэл оруулсан бөгөөд “Тэр хүн 14-р эгнээнд сууж байсан гэнэ. Надаас урилга авсан хүмүүс холбогдоорой гуйж байна” хэмээн постолсон байна. Дэмбэрэлнямбуу 2020 оны Арваннэгдүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө хадам ахындаа эхнэр хүүхдийн хамтаар гурвуулаа хонож байсан юм. Шөнө цагдаагийн газраас холбогдож тухайн гэрт хонож байсан 11 хүнийг шинжилгээнд хамруулахаар авч явсан гэх мэдээллийг түүний ээж А.Тогтуур бидэнд өглөө. Ээжийнхэн хувьд биеийн байдал хэвийн бөгөөд гэртээ өөрийгөө тусгаарлаад байгаа юм. Хүүтэйгээ холбогдоход шинжилгээний хариу хараахан гараагүй хүлээгдэж байна, ямар ч байсан шинжилгээгээ өгсөн хүлээж байна гэсэн юм.

Сошиалд явж буй ТЭСО компаний ажилчид цаашлаад бүтээгдэхүүний хувьд хүртэл эргэлзээтэй болж байна хэмээн яригдах болсон. Тэсо компаний ажилчид тоглолтонд хэр хамрагдсан талаар тодруулахад үзээгүй гэж хэлэхгүй, тоглолтын 100 билетийг Тэсо.д хандивласан гэдгээ хэллээ.

Иргэд олон нийтийг баталгаагүй худал мэдээлэл тараахгүй байхыг тэрээр хүссэн юм.

Удахгүй шинжилгээний хариу гарахаар та бүхэндээ цаг тухай бүрт үнэн зөв мэдээллийг хүргэх болно.

Улстөрч.мн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.