Дорноговь аймгийн зарим сумдад тогтоосон ТЭГ зогсолтыг бууруулна
Үйл явдал
/
2020-11-27

Дорноговь аймгийн онцгой комисс хуралдаж, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын төвийн тэг зогсолтыг бууруулж, бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжих шийдвэр гаргалаа.

Харин Айраг, Замын-Үүд сум болон Даланжаргалан сумын олон овоо багт тэг зогсолт хэвээр үргэлжилнэ. Замын-Үүд сумын хэмжээнд PCR шинжилгээгээр 14 иргэнд хариу “Эерэг” гарч, нийт 14 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан сумын хэмжээнд одоогийн байдлаар 24 байгууллага, 4 сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нийт 5050 иргэнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ нь  хүн амын 33,2 хувийг эзэлж буй юм.

Тандалт судалгаагаар ойрын 282, дам 1055 хавьтал, нийт 1337 хавьтлыг тогтоож, шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг яаралтай хамруулах болон давтан шинжилгээнд хамруулах ажлыг мөн зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.