Нийгмийн хариуцлагаа умартсан ТЭСО корпорацийн охин компани "ГРИЙН ИМПЕКС"
Үйл явдал
/
2020-11-27

Ковид19 цар тахалаас үүдэн Нийслэлийн хэмжээнд 12 сарын 01 хүртэл хөл хорио тогтоосон билээ. Энэ хэцүү нөхцөлд УОК-оос бараа бүтээгдэхүүний үнийг нэмж зохиомол хомсдол үүсгэхгүй байх шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн. Уг шийдвэрийг үл харгалзан зарим зах, худалдааны төвүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ илт нэмсэн. Үүн дээр шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хяналт тавин ажиллаж байгаа хэдий ч тэр бүрт хүрч ажиллаж чадахгүй байгаа бололтой. Тэсо корпорацийн охин компани болох “Грийн импекс” бараа бүтээгдэхүүний үнээ 300 төгрөгөөр нэмж худалдаанд гаргаж эхэлжээ. Улс орны нөхцөл энэ хүнд үед жижиг дунд бизнес эрхлэгчид хаалгаа барьж УОК-оос гаргасан шийдвэрийг мөрдөж байхад энэ мэтчилэн тодорхой хэмжээний эрсдэлийг даагаад гарах хэмжээний нөөцтэй томоохон компани үнээ нэмж үйлчлүүлэгчиддээ хүндрэл учруулж байна. Аливаа үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлыг хийж хэрэгжүүлдэг. Тэгвэл энэ онцгой нөхцөлд үйлдвэрлэгч компаниуд бараа бүтээгдэхүүний үнээ хэвийн барьж гарч болох бага хэмжээний эрсдэлийг даагаад гарчихвал. Тэр нь жинхэнэ нийгмийн хариуцлага болох буй за. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.45.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.