Төрийн албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2020-09-02
ТӨРИЙН АЛБАНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Өнгөрөгч 7 хоногт “Төрийн албаны сул орон тоог нөхөх” зорилгоор 6 удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх,  гүйцэтгэх албан тушаалын 5 албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор зарын дагуу бүртгүүлсэн иргэдээс Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөл шалгалт авлаа. 
Удирдах албан тушаал нь: 
1. Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн  дарга 
2.Орхон  аймгийн  Биеийн тамир спортын газрын  дарга
3. Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн  дарга
4. Мал эмнэлгийн газрын  Захиргаа, санхүүгийн албаны дарга гэсэн 4 орон тоо юм.
Дээрхи ажлын байранд нийт 5 хүн цахимаар баримт бичгээ ирүүлснээс 4 нь шалгалтад оржээ. Харин:
1. Мэргэжлийн хяналтын газрын Харилцаа холбооны  хяналтын улсын байцаагч
2. Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч  
3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний
4. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан  мэргэжилтэн гэсэн гүйцэтгэх 4  албан тушаалд 10 албан хаагч баримт бичгээ цахимаар ирүүлсэн бөгөөд 5 албан хаагч шалгалтдаа оржээ. 
Шалгалт өгсөн дээрхий иргэдийн материалыг Монгол улсын төрийн албаны зөвлөлд шийдвэрлүүлэхээр илгээсэн байна. 
 
                                                                                                                                                           Мэдээллийн төв
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.36.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.