Чанарын удирдлагын тогтолцооны JSO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагыг шалгарууллаа
Үйл явдал
/
2020-09-24
Орхон аймгийн Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг  нэвтрүүлсэн байгууллагаар шалгарлаа. 
    Орхон аймаг Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2025, Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, шат дамжлагыг бууруулах, төрийн үйлчилгээний менежментийг сайжруулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахлан ажилладаг. 
     Тус ажлын хүрээнд төрийн байгууллагууд 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөндөө чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах талаар тусгаж, ажлын төлөвлөгөө гарган, бусад байгууллагуудын сайн туршлагаас хуваалцсан,  бодит ажил, түүний үр дүнг тайлагнасан материалыг ажлыг хэсэгт илгээсэн байна. Ирүүлсэн материалыг үндэслэн эхний шатанд шалгарсан Орхон аймгийн Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүү хяналт аудитын алба гэсэн дөрвөн байгууллагыг чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 Олон Улсын Стандартыг  нэвтрүүлсэн байгууллагаар шалгарууллаа. 
      Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагууд цахим засаглалыг хөгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгасан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн индекс өссөн байна. 
      Дээрх 4 байгууллагын шагналыг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, ХШҮДАХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн нарын албаны хүмүүс ажлын байран дээр нь очиж гардуулан өглөө. 
 
Мэдээллийн төв
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.