Аймгийн хэмжээнд нийт 16643 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна
Үйл явдал
/
2020-11-27

Орхон аймагт өнөөдөр шинээр батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд өмнөх батлагдсан 22 тохиолдлын ойрын хавьтал болох 428 хүнийг хяналтандаа авсан талаар өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. 

           Түүнчлэн батлагдсан 22 иргэний биеийн байдал хэвийн бүгд ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 16643 иргэн  түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан.
          Өчигдөр БОЭТ-ийн  вируслогийн лабораторид 354 сорьцод PCR баталгаажуулах шинжилгээ хийснээс 141 сорьцын хариу сөрөг, 217 нь хүлээгдэж байна. Ажиглалт, тусгаарлалтын долоон байранд 167 иргэн хяналтанд, гэрийн тусгаарлалтад 290 хүүхэд байгаа юм. 
         Өнөөдрөөс эхлэн хүнсний дэлгүүр эмийн сангийн үйл ажиллагааг нээсэн бөгөөд иргэд үйлчилгээ авахдаа зайгаа барьж, маскаа зүүж, бээлий өмсч бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна. Мөн 0-12 насны хүүхдүүд эмийн сан, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхгүй байх хэрэгтэйг санууллаа. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.