ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар Б.Батбаяр Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-03
Баянхонгор аймгийн ИТХ-ын XX хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр болж зохион байгуулалтын асуудал авч хэлэлцлээ. Хурлын хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн мэдүүлж улмаар хурлын төлөөлөгчид авч хэлэлцэн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Долгорсүрэн овогтой Мөнхсайханыг төлөөлөгчид аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн дэмжиж батламжлуулахаар нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтов. Хуралдааны хоёрдугаарт аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хүндэтгэх шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар төлөөлөгчид авч хэлэлцэн ИТХ-ын даргаас чөлөөллөө. ИТХ-ын даргад МАН-ын бүлгийн дарга Б. Батбаярыг нэр дэвшүүлж төлөөлөгчид дэмжсэнээр Баасан овогтой Батбаяр Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.