49 дүгээр сургуулийг И.А.Плиевийн нэрэмжит болголоо
Үйл явдал
/
2020-09-24

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийг Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар,  Армийн генерал Исса Александрович Плиевийн нэрэмжит болгох тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 75 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Тус сургуулийг генерал Исса Александрович Плиевийн нэрэмжит болгох хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө. Мөн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх “Орос хэлний сургалтын төв”-ийн салбарыг  тус сургуульд нээлээ.

Тус сургуульд байгуулагдаж буй Орос хэлний сургалтын төвийг түшиглэн сурагчид манай улсын тэргүүлэх их, дээд сургуулиудад суралцах үүд хаалга нээгдэж байна.

Арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОШУСТ-ийн захирал Базархандаев Амгалан Ренчинович, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон албаны төлөөлөл, 49 дүгээр сургуулийн хамт олон, сурагч хүүхэд багачууд оролцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.87.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.