Дүүргийн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Үйл явдал
/
2020-09-24

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 45 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтыг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн харьяатын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зөвлөмж, шийдвэрүүдийг танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.179.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.