С.Эрдэний хүү Э.Одбаярыг шөнийн 04:00 цагийн үед гэрээс нь хүч хэрэглэн баривчилжээ
Үйл явдал
/
2020-12-09

Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөний зохицуулагч Э. Одбаярыг өвлийн хүйтэнд үүр цайх үед цээж нүцгэн цагдаа нар авч явж хүний эрхийг зөрчиж баривчилж байгаа бичлэг олонд ил болжээ. Уг бичлэг иргэдийн дургүйцлэлийг хүргээд авч. Иргэд хэлэхдээ "Хүний эрхийн комисс" онцгой анхааралдаа хандуулж, хүний эрхийн мэдрэмжгүй хүнлэг бус цагдаа нар болон тушаал өгсөн дарга нар хатуу хариуцлага тооцох нь зүй хэрэг" гэж байр сууриа илэрхийлсэн юм. Харин Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар өөрийн твиттер хурдастаа "Э. Одбаярыг баривчлаагүй ямар зорилгоор ийм худал мэдээлэл тараагаад байна" гэж мэдэгдсэн юм.

 

Харин эх сурвалжуудын хэлэхдээ "Хөл хорионы энэ үед цагдаагийн алба хаагчид Э. Одбаярын орон байр руу ямар ч шүүх, прокурорын зөвшөөрөлгүй нэвтэрч, нэгжлэг хийсэн. Улмаар тэд энэ үеэрээ халдвар хамгааллын ямар ч дэглэм баримтлаагүй" хэмээн хэлсэн юм. 

Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.157.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.