12 сарын 14-нөөс ҮСЧИН, ДУГУЙ ЗАСВАР, КОФЕ ШОП зэрэг 34 салбарын үйл ажиллагааг НЭЭХЭЭР боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-09

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч байгааг Ерөнхий сайд мэдээллээ. 

Ингэснээр 34 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа юм байна.  Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нэн шаардлагагүй гэдэгт саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төв зэргүүд орж байна. 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болж байна. Үүнд: 

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах
  5. Ресторан
  6. Кафе
  7. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  9. Хүргэлтийн хоол
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар 
  12. Гутал захиалга засвар
  13. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар үйлчилгээ
  14. Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккуммулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Авто зогсоол /битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм. 

Тусгай нөхцөл шаардах үйлчилгээний салбарууд

/Хүн хоорондын зай барих, хамгаалалтын плёнк, халдвар авахгүй байх талаас нь зохицуулах шаардлагатай газрууд/

  1. Авто техникийн зах
  2. Ресторан
  3. Кафе
  4. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  5. Хүргэлтийн хоол
  6. Таксины үйлчилгээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.