Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн 3224 иргэн гэрийн тусгаарлалтад байна
Үйл явдал
/
2020-12-09

Хөлөнбуйр сумын постоор 12 дугаар сарын 8-ны 8:00 цагаас 9-ний 08:00 цагийн хооронд 67 тээврийн хэрэгсэл 281 зорчигч, Баян-Уул сумын постоор 3 тээврийн хэрэгсэл, 61 зорчигч Дорнод аймаг руу нэвтэрсэн. Дорнод аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу 61 тээврийн хэрэгсэл,174 зорчигч, Баян-Уул сумын постоор 3 тээврийн хэрэгсэл 15 зорчигч буцлаа.

Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн нийт 3224 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа ба өдөр бүр утсаар тандалт хийж, гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах болон халдвар хамгааллын зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.205.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.