УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан : “Далайд  дусал нэмэр” аяны багцыг бүрдүүлэхдээ  БЗД-ийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажилласан байна
Үйл явдал
/
2020-12-09

Улсын их хурлын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачлан зохион байгуулж буй “Далайд дусал нэмэр”  аяны хүрээнд  Коронавируст халдварт өвчний үеийн хөл хорионы улмаас өрхийн орлогогүй болсон иргэдэд хүнсний тусламж олгох ажиллаагааг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд “Милл хаус “ ХХК, “Ариг сувд” ХХК, “Гүрж амт” ХХК, “Мон давс” ХХК, Мон райс органик фүүдс” ХХК  зэрэг үндэсний үйлдвэрлэгч компаниудын нийт  34 тонн 460 кг хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийж иргэдэд олгоход бэлэн болгосон  байна.

Э.Бат-Амгалан гишүүн өөрийн санаачлан эхлүүлсэн аяны талаар:

Өнөөдөр БЗД дээр анх санаачлан эхлүүлсэн аяны эхний ээлжийн 2000 өрхөд хүнсний тусламж хүргэх үйл ажиллагаа 11-р сарын 23-наас эхлэн  өнөөдрийг хүртэл 16 хоногийн дотор БЗД-т явагдсан “Далайд дусал нэмэр” аянд  нийт 32 аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд иргэд оролцсон хандивын аяны эхний ээлжийн тусламж иргэддээ хүрэх гэж байна.

Цаашдаа бол энэ засаг даргын тамгын газар, нийслэлийн засаг даргын тамгын газрынхантайгаа хамтраад 4300, ингээд багцалсан тоонууд бол байгаа тэгэхлээр ойрын энэ хоёр, гурван хоногт бол энэ 9000 гаруй өрхдөө бол хангалттай хүрнэ гэж ойлгож байгаа.

Энэ УОК-оос ямар шийдвэр гарахаас ХБИ-д чиглэсэн цаашдын үйл ажиллагаа үргэлжилнэ. "Далайд дусал нэмэр" үйл ажиллагаа бол УОК, НОК, ДОК-ын хөл хорио, ер нь цаашид энэ өвчин ямаршуухан тархалттай байхаас шалтгаалж  энэ аяны хүрээ маань явна гэж ойлгож болно. Дээрээс нь бид  засаг даргын тамгын газартай нийлээд хэдэн гол ажлууд хийсэн. Жишээ нь нийслэл төдийгүй, монгол улсдаа анхдагч "колл центр"-ыг (call center) бид байгуулж ажиллаж байна. Колл центрээр бол энэ дүүрэг дээр үүсээд байгаа нөхцөл байдал орон гэртээ хүчирхийллээс эхлээд ковидын үед эдийн засаг, хүнсний дутагдалтай байгаа иргэдээ бид колл центрээр дамжуулж санал хүсэлтүүдийг нь авч, эргээд тэр иргэдтэйгээ холбогдох үйл ажиллагаануудыг явуулж байгаа.

Тэр дундаа Баянзүрх дүүрэгт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэгч нараа бид нар дэмжихийг нэн тэргүүнд бодож ажиллаж байгаа гэдгээ хэлье. Баянзүрх дүүрэг бол ер нь нийслэлийн төдийгүй, монгол улсын хамгийн том дүүрэг 360 гаруй мянган иргэнтэй. 106 мянган өрхтэй ийм томоохон дүүргээ бид авсан судалгаа, энэ колл центрт ирсэн мэдээллээр

Нийтдээ 130 гаран сая төгрөгний бараа тусламж цугларсан байна. Түгээлтийн үйл ажиллагааг нэлээн зохион байгуулалтыг сүүлийн хоногуудад бодож судалж байгаад хийж байна. Хороод дээр очоод төвлөрөл үүсгэхгүйгээр нэг хороон дээр 140-150 өрхөд түгээлт хийж байгаа эхний ээлжид 30-40 өөр хувиарлаад усаа авдаг шиг зохион байгуулсан байгаа. Ер нь бид бүхэн нэг зорилго тавьсан  энэ хүнд хэцүү үед өдөр тутмын орлогогүй болсон өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд түгээлтийг түлхүү хүргэх шаардлагатай. Дүүргийн хэмжээнд 100000 гаруй өрх байдаг. Судалгаагаар 9000 орчим өрх хүнсний дутагдалдорчоодбайна гэсэн байгаа. Эхний ээлжид 2000 өрхөд хүргэнэ. Энэ аянд оролцон байгууллагууд дүүргийн онцгой комиссийнхэнд баярлалаа. Энэ аянд БЗД-ээс сонгогдсон гишүүд нийслэл дүүргийн төлөөлөгч нар маань оролцож байна. 2000 хүнсний түгээлтийг хийхэд зохион байгуулалт шаардаж байна энэ нь тийм ч бага ажил биш. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч маань  тойрог болгон дээрээ түгээлтийн ажлаа явуулж байна.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.111.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.