УБЦТС: Хөл хорио тогтоосонтой холбоотой өрхийн цахилгаан зарцуулалт нэмэгдсэн
Үйл явдал
/
2020-12-09

УБЦТС: Хөл хорионы үед ахуйн цахилгааны хэрэглээ  15 хувиар өссөн байна

 Хөл хорионы үеийн цахилгааны төлбөрийн бодолттой холбоотойгоор тайлбар мэдээллийг авлаа. Иргэд ажилгүй орлогогүй болсон энэ цаг үед цахилгааны төлбөр хэт өндөр гарлаа гэсэн иргэдийн гомдол их байсан. Иргэдэд тайлбар мэдээлэл хүргэхээр УБЦТС-ний  Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэгтэй ярилцлаа

Тэрээр хэлэхдээ сүүлийн үед иргэдээс  гомдол ирсэн, хэрэглээ өндөр гарсан, тоолуураа шалгуулах гэсэн хүсэлт гомдлууд  ирсэн үүний дагуу хэрэглэгчийн төв болоод 70047004 утсаараа хэрэглэгчийн хүсэлт гомдлыг хүлээн аваад барагдуулж ажиллаж байна. Иргэдээс ирсэн гомдолуудыг ерөнхийд нь барагдуулчихаад  байна. Нэлээн хэдэн хэрэглэгчийн өргөдөл гомдол барагдаагүй байх талтай. Энэ нь тоолуурын хэмжилтийг тулгах иргэдтэй хамт шалгах арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.55.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.