Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг : Мал эмнэлгийн Ерөнхий газар
Мал, амьтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах замаар мал эмнэлгийн салбарыг оновчтой нэгдсэн бодлогоор хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилготойгоор мал эмнэлгийн газар үйл ажиллагаа явуулдаг. Улсаас олгож буй санхүүжилт нь сард ойролцоогоор 300 саяас 5 тэрбум хүртэл төгрөг байдаг. Эдгээр санхүүжилт нь дээрх зорилгын хүрээнд тухайн зориулалтаар үр дүнтэй оновчтой зарцуулагдах ёстой. Энэ шаардлагыг хангахын тулд Шилэн дансны хууль хэрэгжиж иргэдэд нээлттэй болгосон байдаг. Нээлттэй болгосон тухайн шилэн дансыг байгууллага хөтлөхдөө буюу иргэдэд ил тод мэдээллэхдээ эргэлзээ хардалт төрүүлэхээр мэдээллүүд их бий. Жишээ нь Мал эмнэлгийн ерөнхий газраас "Ланд 200 машины засварын үйлчилгээний төлбөр" гэсэнутга бүхий 11 сая төгрөгний зарлага 2020 оны 4 сард гарсан байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Доржнямын Түмэндэмбэрэл даргын хөлөглөдөг Ланд-200 маркийн машины засварын ажилд 11 сая төгрөгийг улсын төсвөөс гаргасан тухай баримт Шилэн дансан дээр тусгагдсан байна. Үнэхээр 11саяар засуулахаар хэмжээний эвдрэл гэмтэл учирсан гэж бодоход эдгээр сайд, гишүүд, агентлагийн дарга нар унах унаагаа улсаар бэлдүүлчихээд эвдрэх хүрхээрээ ахиад улсын төсвөөс засуулах нь татвар төлөгч танд хэр шударга санагдаж байна вэ? Ер нь яагаад сайд дарга нар ардаараа унаа хөсгөө бэлдүүлэх ёстой вэ? Бэлдүүлэх ёстой байлаа гэхэд яагаад тэр унаа нь заавал ТОМ ХАР ЖИЙП байх ёстой вэ? Хамгийн хачирхалтай нь тэр хар жип эвдэрхэд яагаад НЭГ биш ХОЁР биш бүхэл бүтэн АРВАННЭГЭН саяар засах ёстой вэ? 2020 оны Дөрөвдүгээр сар гэдэг Монгол улсад Хөл хорио тогтоогоод эхэлсэн байсан үе. Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдлыг дарга нар ойлгож аль чадхаараа хэмнэж танаж байна гэдэгт итгэсээр л байгаа ард түмнийхээ өмнөөс ичиж байна.
"Автостандарт" ХХК нь Мал эмнэлгийн ерөнхий газартай доорх гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан байна.
-
18 цаг 28 мин
-
20 цаг 12 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин