Эрсдэлийн үнэлгээ хийлгэж шаардлага хангасан такси үйлчилгээг ажиллуулна
Үйл явдал
/
2020-12-10
Сүүлийн 24 цагийн байдлаар Орхон аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдрийн байдлаар төмөр замын ажилчид, вокзал орчмын айл өрхүүд, хот хооронд зорчих хүсэлтэй иргэдээс PCR шинжилгээ хийгдсэн байна.
     Нийт 487 хүнээс сорьц авсан бөгөөд хариу бүгд сөрөг гарсан. Аймгийн хэмжээнд нийт 5774 PCR шинжилгээ, 23173 сорьцын шинжилгээ хийсэн байна.
     Өнөөдрөөс эрсдэлийн үнэлгээ хийлгэж халдвар хамгааллын шаардлага хангасан такси компаниудыг ажиллуулахаар болсон байна. Үүнд Авто мастер, сүүтэй хадаг, ББ-Од, Тод-Од Транс компаниуд хамаарна.
        Орон нутагт зорчих хүсэлтэй 151 иргэний шинжилгээг 6, 14-р сургууль дээр авч сорьцыг шинжлүүлэхээр БОЭТ-ийн вируслогийн лабораторид хүргүүллээ. Үүнээс гадна 119.mn -д бүртгүүлсэн 944 иргэн байгаагаас  4 цэгээр дамжуулан 852 иргэнээс сорьцыг авч ХӨСҮТ-д хүргүүллээ. Уг шинжилгээний хариу 48 цагийн дараагаас гарна.
        Гэрийн ажиглалтад 1065 иргэн байна. Өнөөдөр сургууль цэцэрлэгийн 9 анги бүлгийн сурагч, багш нарын ажиглалтын хугацаа дуусч байна.
 
 
Мэдээллийн төв
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.