АНУ-д амьдардаг нэгэн залуу 1000 доллар хандивлаж ИРГЭДИЙН ӨРИЙГ ДАРЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-10

АНУ-д амьдардаг Б.Түмэн-Өлзий гэх залуу өөрийн хөдөлмөр хийж олсон 1000 доллароо хандивлаж иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг барагдуулжээ. Тэрбээр АНУ-д амьдардаг бөгөөд Транкны жолоочоор ажилладаг аж. Коронавирусийн цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдал тогтоосны улмаас иргэдийн орлого тасарч гэр хороолол дахь айлууд ойролцоох хүнсний дэлгүүрүүддээ өр тавьж хүнс, бараагаа авч амь зогоож байгаа. Сүүлийн үед иргэдийн өр дэлгүүрийн худалдагчийн дэвтэр дүүрч байгаа тухай C1 телевизээр гарсан билээ.

Уг нэвтрүүлгийг үзсэн Б.Түмэн-Өлзий ядарсан иргэддээ туслахыг зорьж 1000 доллар УОК-т хандивласан бол түүгээр нь иргэдийн өрийг дарж барагдуулсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.