Л.Энх-Амгалан: Зөрчлийн хуулиар 5.6 сая хүнийг торгожээ. 18 нас 2,2 сая иргэнтэй гэхээр нэг хүн 2 удаа торгулусан байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-12

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хууль зүйн сайдын мэдээлж буйгаар монголчууд бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг 400 орчим хууль бий. Үүний 149 хуульд өөрчлөлт оруулна гэж байна. Энэ нь гурван хуулийн нэгд өөрчлөлт оруулна гэсэн үг. Монгол Улс хууль тогтворгүй байдгийн жишээ. Мөн хууль тогтоогч бид нарын ажилд тавьж буй дүн. Амьдралгүй хууль, цоорхой хууль баталдагын жишээ. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль батлагдаж гарснаар бид нар давхардсан тоогоор 5.6 сая хүнийг Зөрчлийн хуулиар торгосон байна. Манай улсад 18 хүрсэн 2.2 сая иргэнтэй. Тэгэхээр нэг иргэнд 2-3 зөрчил ногдож байна. 73 мянган аж ахуйн нэгжийг торгож байна. Татвар төлж буй бүх аж ахуйн нэгжийг торгож байна. Торгуулийн дүн 173 тэрбум төгрөг болсон байна. Ард иргэдээ торгодог улс орон болчихоод байна шүү дээ. Хуулийн өөрчлөлтийн жагсаалтыг эрэмбэлэх ёстой. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол Зөрчлийн хууль. Нэг алхаад торгуулж байна. Хатуухан хэлэх юм бол бид цагдаагийн хяналтан доор амьдарч байна. Гэхдээ би хууль хэрэгжүүлж буй цагдааг буруутгамааргүй байна. Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.