С.Амарсайхан: Х.Нямбаатар гишүүнээ ШҮҮМЖЛЭЛ хүлээж сур. Битгий юм болгоныг өөр дээрээ хүлээн аваад бай
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-12

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: </strong>Тогтоол өөрөө хоёр салаа утгатай гарсан учраас хууль тогтоогчдын эрхэнд халдаж байна гэдэг асуудлыг гишүүд ярьж байгаа нь үндэслэлтэй. Тийм учраас цаашдаа тогтоолыг боловсруулах асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Ер нь зүгээр хууль тогтоох журам батлахдаа хоёр салаа утгатай оруулж ирдэг. Санаатай санамсаргүй нь мэдэгдэхгүй. Дараа нь хуулийн цоорхой гаргадаг. Ямар ч цаг үед юуг ч хааш нь ч гувчуулж, зай завсар үлдээдэг үзэгдэл түгээмэл болчхоод байгаа ш дээ. Тэгэхээр энэ асуудлыг тогтоолын төслийг боловсруулсан Хууль зүйн яамныхан анхаарах хэрэгтэй.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: С.Амарсайхан гишүүн ээ, би одоо хаана хулгай хийгээд байгаагаа ойлгохгүй байна. Шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа бол тэрийгээ Та хэлээрэй. Хууль дундуур нь хулгайлах гээд байна гэдэг ийм нэг утгагүй юм ярих аа боль оо. Би олон чуулган, байнгын хорооны хуралдаан дээр өөрийн чинь үндэслэл нотолгоогүй юм ярихыг чинь сонслоо.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Х.Нямбаатар гишүүн ээ, би хэн нэгэн хувь хүн рүү чиглээгүй ээ. Тэр дундаа өөр лүү чинь чиглээгүй. Яагаад орж ирсэн хуулийн төсөл болгоныг магтан дуулах ёстой юм вэ. Алдаа, цоорхойг нь засаж явъя гэсэн санаа хэлж байгаа юм. Юм болгоныг өөр дээрээ тусгаж байгаа наад зан чинь буруу хандлага шүү. Хэрвээ бид таны оруулж ирсэн бүхнийг чинь үг дуугүй дагаад, гараа өргөөд дэмжих ёстой бол энд суух ямар хэрэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.82.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.