Коронавирусын сайн тал нь ДАРГА байхад БОЛОВСРОЛ хэрэгтэй гэдгийг ойлгуулж байна
Үйл явдал
/
2020-12-12

Коронавирусын сайн тал нь ДАРГА байхад БОЛОВСРОЛ хэрэгтэй гэдгийг ойлгуулж байна

Боловсролыг бид яагаад анхаарахаа больсон бэ?

Бид “БОЛОВСРОЛ”-ыг нэг үл тоосон шинжтэй аж төрсөөр л байна. Гэтэл боловсрол бол тухай улс, үндэстэн, иргэн оршин тогтнохын гол баталгаа юм. Хүнийг машин гэж үзвэл боловсрол бол түүний үйлдвэрлэл. Боловсрол үгүй бол хэчнээн тусгаар тогтнол гэж хашгираад нэмэргүй болсон.

Боловсролыг олон их дээд сургууль төгссөн, олон ромбо дипломтойгоор нь хэмждэггүй. Боловсрол гэдэг бол олон талын мэдлэг цаашлаад мэдлэг гэхээсээ илүү мэдрэмж. Хүний ухааныг ойлгох, ёс суртахуун, ёс зүй, гоо зүй, гоо сайхан, хүнийг ёс суртахууны зөв хандлагаар хүндэтгэх, хайрлах, энэрэх, аливааг олон талаас харах чадвар байдаг.

Боловсролтой хүн өөрчлөгддөг, шинэчлэгддэг, өөртэйгөө болон бусадтай, нийгэмтэй зөрчилддөг. Яагаад гэвэл тэдэнд арга зам, бодол шийдлүүд нуугдаж байдаг. Өөрийгөө өөрчлөхийг, орчноо шинэчлэгдэхийг, нийгэмтэйгээ зөрчилдөхийг, үзэл бодлын хувьсгал хийхийг хүсдэг.

Гэтэл  манайд боловсрол гэдгийг дэндүү ахархан зүйлээр хязгаарлаж байна. Нийгэмд боловсролын харилцан адилгүй үнэлгээ тогтжээ. Дөрвөн жил сураад диплом авдаг гэхдээ мэргэжлээрээ ажилдаггүй, дипломоо хадгалдагаас үүдэж нийгэмд боловсролын үнэлгээ  буурсан байна.   

Коронавирусийн сайн тал нь Дарга байхад боловсрол хэрэгтэй гэдгийг бүрэн утгаар нь ойлгуулж байна.

Коронавирусийн энэ үед  иргэд сайд дарга нарын үндэслэл логикгүй, учир битүүлэг шийдвэрүүд дээр үндэслээд тэдний боловсролыг анх удаа массаараа харж мэдэрч шүүмжилж эхэлсэн. Учир нь иргэд төр засгийн шийдвэрийн горыг урд өмнө нь хөл хорионы үеийнх шиг тэр дор нь мэдрээд, үр дүн нь тэр бүртээ иргэдийн өмнө ирээд байдаггүй байлаа. Хөл хорионы үеүүдэд  үндэслэл логикгүй шийдвэрүүд удаа дараа ар араасаа угсарч ард иргэдэд чирэгдэл дагуулсаар......  Гаргасан шийдвэрүүдээрээ өөрсдийгөө дүгнүүлж буй энэ удирдлагууд мэдлэг боловсролгүй ,шийдвэр гаргах чадваргүй атлаа ямар зорилгоор улстөрд орж иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна вэ?

Нөгөө талдаа дан ганц мэдлэг байгаад мэдрэмж байхгүй бол олон түмнийг төлөөлж чадна гэдэг эргэлзээтэй.Төрийн хүн байна гэдэг их өөр зүйл.

Боловсролтой хүмүүс яагаад Боловсролгүй хүмүүсээр удирдуулдаг вэ?

Улстөрд оролцохоос татгалзсаны шийтгэл нь өөрөөсөө тэнэг хүмүүсээр удирдуулах юм. Боловсролтой хүмүүс өөрийгөө цаг ямагт голж байдаг бол боловсролгүй хүмүүс албан тушаал эрх мэдэлд шунан тэмүүлж байдаг хуультай аж. Английн нэрт сэтгэгч Рескин хэлэхдээ, хэрэв хэн нэгэн Британийн музей (нийтийн номын caн) дэх бүх номыг уншиж дуусгаад, уншсанаа бүгдийг эргүүлэн санаж байсан ч энэ хүн боловсролтой гэж бардам хэлэгдэхгүй гэжээ. Тиймээс боловсрол гэдэг ойлголтыг олон зүйлтэй хамтатгаж ойлгох хэрэгтэй. Нэгэнт боловсролтой хүмүүс дарга болох дургүй, нэр хүнд албанд тушаалддургүй байдаг юм бол бидэнд ядаж БОЛОВСРОЛГҮЙ байсан ч хамаагүй СЭТГЭЛТЭЙ дарга хэрэгтэй байна.

Иргэд яагаад боловсролгүй хүнээр удирдуулах дуртай байдаг вэ?

Боловсролгүй, мэдрэмжгүй атлаа өндөр албан тушаалд тэр тусмаа сонгуульт албан тушаалд сонгогдоод гараад ирсэн нь дан ганц тэр хүний буруу биш өөрөөр хэлбэл тэр хүн өөртөө итгэж болох ч иргэд тэр хүнийг сонгохгүй байхад бид боловсролгүй хүнээр удирдуулахгүй байх боломжтой. Харьцангуй нэг үеэ бодоход иргэдэд сонголт байдаг болсон. Гэтэл иргэд яг байдгаараа хуучин сонголтоо ахиад л хийдэг. Та бүхэн анзаарсан бол цахим орчинд УОК, НОК-ын дарга нарын буруу шийдвэрт бухимдсан иргэд санаа бодлоо илэрхийлэхэд нөгөө хэсэг иргэд нь өөрсдөө сонгосон юм бол битгий гоншгоноод бай гэх хариултыг нэгэндээ өгөх. Энэ дүр зураг хувь тавиландаа эвлэрсэн азгүй ард түмэн мэт харагдуулж байна. Тэр буруу шийдвэр гаргаад байгаа хүнийг бид сонгосон шүү дээ. Тэр алдаа ч гэсэн ард түмэн та бүгдийн алдаа. Тиймээс эрсдэл үүсэж нөхцөл байдал буруугаар эргэлээ гэхэд дан ганц албан тушаалтнуудаас гадна иргэд бидний буруу бий гэдгийг ойлгох хэрэгтэй.

Биднийг удирдаж буй тэр тусмаа хөл хорионы үед онцгой шийдвэрүүдийг гаргаж буй дарга нарын боловсрол.

Төр засгаа ямар хүнээр удирдуулах вэ? гэдгээ шийдэх иргэд өөрсдөө боловсролгүй байгаа.Тиймээс боловсролгүй дарга нараар удирдуулж байна. Нийтээрээ ийм боловсролгүй бүдүүлэг байгаад манай төр, манай улс төрийн систем, манай улс төрийн намууд буруутай. Тэдний бодлого шийдвэр боловсролыг орхигдуулж, мартагнуулсан учраас л нийтээрээ ийм доод түвшинд ирчихсэн.

Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар

Тэрээр 1974 онд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 77-р дунд сургуулийг 1991 онд  төгссөн, Шинжлэх ухаан тенхикийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг 2005 онд  дүүргэсэн. Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй. 

Ажлын туршлага

Тэрээр 2003-2006    “Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал,
2006-2013 онуудад     Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга  хийж байсан. Харин 2008-2012 онуудад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч болсон ба СХД-ийн 6-р хорооны МАН-ын үүрийн даргаар улс төрийн карьераа эхлүүлж байсан гэдэг. Түүнээс хойш
2012-2018  онуудад Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороон дарга, 2013-2017  онуудад  МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга,2018 оноос   Нийслэлийн Монгол Ардын намын хороон дарга
2012-2026  онд  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2 удаа дарааллан улиран сонгогдож 2017-2020  онд    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон. Харин 2020-ны орон нутгийн сонгуулийн дараа  Монгол Улсын Их Хурлын гишүүнээс түтгэлзэж 2020 оны 10 сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсон юм.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар

Төгссөн сургууль, мэргэжил

1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр

2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.

 

 Ажлын туршлага

 

1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга

2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд

 

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Төгссөн сургууль, боловсрол

1985 онд нийслэлийн 2-р сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургууль

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч

Улс төр судлаач мэргэжилтэй 

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд
2017 оноос Монгол Ардын Намын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.187.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.