Гадаад худалдааны мэдээллийн сан
Үйл явдал
/
2020-12-12

 

Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 онд хэрэгжиж эхэлснээр худалдааг хөнгөвчлөх асуудал дэлхийн хэмжээнд анхаарал хандуулах нэн чухал асуудлын нэг болоод байна.

Монгол Улс худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар болон Олон Улсын Санхүүгийн Корпораци хооронд “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан” байгуулах гэрээг байгуулсан.
Уг хамтран ажиллах гэрээний дагуу “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан” ашиглалтанд орж Гаалийн ерөнхий газар өнөөдөр хүлээн авлаа.
Өнөөдрийн байдлаар уг мэдээллийн санд гадаад худалдааны үйл ажиллагааг зохицуулсан дараах 400 мэдээллийг монгол, англи хэл дээр байршуулаад байна. Үүнд:
- Хууль эрх зүйн баримт бичиг
- Гаалийн болон бусад татварын чөлөөлөлт;
- Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны жагсаалт;
- Гол нэрийн барааны гадаад худаддааны статистик мэдээллийг нэрээр хайх;
- ГЕГ-аас олгож байгаа цахим лавлагаа, тусгай зөвшөөрөл гэх мэт.
Мэдээллийн сан ашиглалтад орсоноор худалдаа эрхлэгч болон бизнес эрхлэгч нарт экспорт, импортын барааны гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтын мэдээлэл, бусад холбогдох мэдээ, мэдээллийг https://mongoliatradeportal.gov.mn/ хаягаар орж авснаар гадаад худалдаанд зарцуулж буй цаг хугацаа буурах зэрэг чухал ач холбогдолтой болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.