Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Тариалан суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн хамт олон гал түймэр унтраах даралтын хоолойг хатаах, эвхэх төхөөрөмжийг өөрсдийн санаачилгаар дотоод нөөц боломжоо ашиглан бүтээлээ.

Энэхүү төхөөрөмж нь гал унтраах автомашин дээр суурилагдсан. Хатаалга, цэвэрлэгээ, хоолойн дахь ус шавхах, цэвэрлэгдсэн хоолойг эвхэх гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэй бөгөөд 220 вт-ын мотор болон цахилгаанаар ажиллах боломжтой гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.