“Ковид-19 ба онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээнүүдийн тухай” сэдвийн хүрээнд гурван удаагийн хууль зүйн мэдээлэл өгөх цуврал вэбинарыг зохион байгуулах гэж байна
Үйл явдал
/
2020-12-15
“Ковид-19 ба онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээнүүдийн тухай” сэдвийн хүрээнд гурван удаагийн хууль зүйн мэдээлэл өгөх цуврал вэбинарыг зохион байгуулах гэж байна

Европын Холбооны санхүүжилт, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк (ЕСБХБ)-ын дэмжлэгтэйгээр Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирм нь Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж “Ковид-19 ба онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээнүүдийн тухай” сэдвийн хүрээнд гурван удаагийн хууль зүйн мэдээлэл өгөх цуврал вэбинарыг зохион байгуулах гэж байна.

Цаг үеэ олсон энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газраас дэмжин оролцож байгаа бөгөөд ЖДҮ эрхлэгчдийг доорх линкээр бүртгүүлэн өргөнөөр оролцож, мэдээлэл авахыг уриалж байна.

Вэбинарын сэдэв:

  1. Онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээ ба хууль зүйн үр дагавар;
  2. Онцгой нөхцөл байдлын үеийн зээлийн гэрээний бүтцийн өөрчлөлт;
  3. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа.

Хэрэв таны бизнест Ковид-19 цар тахал нөлөөлсөн бөгөөд танд Засгийн газрын шийдвэрүүд, зээлийн гэрээний бүтцийн өөрчлөлт, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн мэдээлэл хэрэгтэй байгаа бол энэхүү вэбинар танд туслах болно.

Та дараах холбоосоор нэвтрэн бүртгүүлнэ үү

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.79.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.