Дуучин Т.Бат-Оргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Б.Баярхүү
Үйл явдал
/
2020-12-15
2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргилыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тэрээр 2020 оны Улсын их хурлын сонгуульд бие даан нэр дэвшсэн билээ. Түүнд олон хүн хандив өргөсөн боловч ихэнхи нь хуульд заасан ёсоор РД, ОВОГ НЭР, ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭ бичээгүйгээс болж 11 сая гаран төгрөг буцаан өгсөн байна гэвч 195.000 төгрөг буцаагаагүй үлдээсэн гэх гэмт хэргийг аудитын газар илрүүлж прокурор хэрэг үүсгэн шалгаж байгаан байна. Т.Бат-Оргил нь МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэрээ дэвшүүлээд байгаа билээ. УИХ-ын сонгууль явагдаад хэр удаж байгаа билээ. Яг энэ цаг үед  шалгаж байгаа нь аль нэг намын эрх ашигтай холбоотой болов уу? Энэ мэтчилэн нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө хамгийн түрүүнд ил тод болгож сонгогдох магадлал өндөр байгаатай холбогдуулан түүнийг харлуулах ажил үүгээр явагдаж байгаа юм биш биздээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.