Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлыг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдалд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс шилжиж эхэлснээр 18 градусаас доош градустай архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөн.
Тэгвэл нийслэлд өчигдөр нийт 1534 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 211, зөрчил гаргасан 647, гэмт хэрэг 54, гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, гэмтсэн хүн 17, хулгай 9, хүний биед халдах 44, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 92, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 57 дуудлага иржээ.
Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар хөл хориог сулруулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах болсонтой холбогдуулан ирсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн хэргүүд өмнөх өдрүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна.
-
18 цаг 38 мин
-
20 цаг 22 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин