Орон нутгаас нийслэл рүү 664 тээврийн хэрэгслээр, 9161 зорчигч нэвтэрчээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-12-15
УОК-оос бүх нийтийн хөл хорио тогтоож Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах арга хэмжээг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Тэгвэл /2020.12.14/ орон нутгаас нийслэл рүү 664 тээврийн хэрэгслээр 9161 зорчигч, 22 чиглэлээс зорчиж ирсэн байна. Харин хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэлээр нийслэлээс орон нутаг руу 22 чиглэлд 1,385 тээврийн хэрэгслээр 49,202  зорчигч зорчсон байна.
Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 16.023 зорчигч 5.414 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 9.914 зорчигч 3.929 тээврийн хэрэгслээр зорчсон байна. Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 1.012 зорчигч, орон нутгаас Улаанбаатар руу нийт 452 зорчигч агаарын хөлгөөр зорчжээ. PCR шинжилгээнд нийт 117.677 иргэн хамрагдсанаас өчигдрийн байдлаар  66.237 иргэн буюу нийт шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарсан байна. 

Нийслэлийн гурван авто буудлын ачаалал багассан бөгөөд түр журмын хүрээнд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг арванхоёругаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл гаргахаар болсон. Ингэхдээ иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх шаардлагатай юм. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулахаар болсон билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.187.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.