Б.Навчаа: Цагдаа намайг Б.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж айлгасан
Үйл явдал
/
2020-12-15

Сүүлийн хэдэн өдрүүдэд цахим хуудаснаа засгийн газрын гишүүн, хууль зүй дотоод хэргийн яамны сайд Б.Нямбаатарын асуудлууд ар, араасаа гарсаар байна. Тодруулбал Төр хэвлэл мэдээлэл төдийгүй нийгмийн сүлжээнд ИРГЭНИЙ амыг үдэхээр санаархаж буй хуулийн төсөл боловсруулж хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэдийн дургуйцлыг хүргээд авсан. Төд удалгүй олны хүндэтгэлийг хүлээсэн СТА жүжигчин Б. Навчаа өөрийн орон зай болох цахим нүүр номондоо  хэлэхдээ: “Б. Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна би, Яаж тэнэгтэхээрээ 14-18 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ?” Энэ хууль насанд хүрээгүй охидыг хүчирхийлж болно гэсэн утга агууламжтай санагдлаа. Энэ хуулийг эсэргүүцэж охидоо хамгаалахын тулд реклам болон шторк хийж эсэргүүцэх бодолтой тул 14-18 насны 50 охин надтай нэгдэж зураг авалтанд орооч гэж хүсэж байна. Охидоо хайрлая, Нямбаатар биш Тэмүүжин л гэнэ. 2017 онд баталсан хууль байна. Нямбаатар ахалсан гэж хуульч хүнээс сонслоо. Хэн ч санаачилсан бай эсэргүүцэнээ” хэмээн нийтлэсэн.

Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж олон нийтэд түгээсэн гэх нэрийдлээр жүжигчин Б. Навчаад холбогдох яллах эргүүгийн хэргийг үүсгэжээ. Энэ талаар иргэн Б.Навчаатай холбогдон тодрууллаа. 

-Сайн байна уу? Цахим сүлжээнд үгээ илэрхийлснийхээ төлөө  таныг яллагдагчаар татсан шүү дээ. Та энэ талаар тодруулга өгхөгүй ?

-Уучлаарай. Та бүхэн минь мэдэх эрхийнхээ дагуу мэдээллэл авах чухал. Гэхдээ сэтгүүлчид минь би шүүх хурал болтол яриа өгч болохгүй байна. Учир нь хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Цагдаа намайг Б. Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж айлгасан. Харин шүүх хурлын дараа мэдээлэл өгч  болно шүү.

-Таны төлөө олон эмэгтэйчүүд, эхчүүд санаа зовж байна? Шаардлагатай бол жагсаал цуглаан хийнэ хэмээн цахим орчинд илэрхийлж байна. 

-Яанаа би үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй байна. Шүүх хурал болтол би ямар ч мэдээлэл өгч чадахгүй нь уучлаарай. 

-Та өмгөөлөгчөө бидэнтэй холбогдуулж болох уу? 

-Өмгөөлөгч маань мөн адил надтай адил байр суурьай байгаа байх. Шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна хэмээн хэллээ. Уг асуудлын талаарх мэдээллийг авах гэсэн боловч шүүх хурал болтол мэдээллэл өгөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.95.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.