Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг ӨӨРЧИЛНӨ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-15

ЗХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” компанитай холбоотой, сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөхдөө. Засгийн газрыг төлөөлөх, “Оюутолгой”-н ТУЗ дахь манай гурван гишүүн бүтэн цагаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч тал бидний зарим саналыг хүлээн авсан. Жишээ нь Түлэнхийн төвийг  Оюутолгой санхүүжүүлэн барих боллоо.

Урьд өмнө байгаагүй том баг хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Хэлэлцээний багийг ЗГХЭГ-ын дэд дарга, олон улсын хуульч н.Солонго удирдаж байна. Рио Тинто группийн ТУЗ-ийн гишүүд Австралийн агуйг нураасны улмаас солигдсон. Рио Тинтогийн удирдлагын баг солигдоход дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ. Дубайн гэрээ манай талд ашиггүй тул энэ хэвээр үргэлжлэх ёсгүй. Засаж сайжруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хөрөнгө оруулагч талын өмнө хүлээцтэй, дуулгавартай байж ирлээ. Цаашид ийм байж болохгүй.        Мөн “Туркойз Хилл” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид бидэнтэй ижил санал хүсэлтэй байгааг онцлох хэрэгтэй гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.