А.Тлейхан: Ачаалал нэмэгдвэл ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-15

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Эрчим хүний хэрэглээг  долоодугаар сарын 1-н хүртэл үнэгүй ашиглах болсонтой холбоотойгоор үүсэж буй асуудылн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Гэр хороололд цахилгааны ачаалал хамгийн их байна. Харин орон сууцанд харьцангуй тогтвортой байна. Гэр хорооллын айлууд дулаанаа хангахын тулд олон халаагуур залгаж байна. Энэ нь эрчим хүчний ачаалалд нөлөөлж байна. Тогны хязгаарлалт хийлгэхгүйн тулд илүү хэрэглээ битгий гаргаарай. Ялангуяа 15:00-21:00 цагийн хооронд."ОХУ-аас бид 350 орчим сая квт эрчим хүч жилд авч байгаа. Нэг квт цахилгаан 243 буюу янз бүр байдаг. ОХУ-аас авч буй цахилгааны ихэнх нь төвийн бүс, зарим хэсэг нь баруун бүс рүү хуваарилагдана. Хэрэглээ огцом өсвөл хязгаарлалт хийх шаардлагатай болно. Бүгдээрээ хоёр сар хичээгээд хүйтний үеийг давна. Ачаалал нэмэгдэхгүй бол хязгаарлалт хийхгүй" гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.179.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.