Аймгийн Онцгой комисс сумдтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
Үйл явдал
/
2020-12-16

Аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн өнөөдөр /2020.12.15/ 14 сумын Онцгой комиссын гишүүд, удирдлагуудтай онлайнаар холбогдож, цахим хурлыг зохион байгууллаа.  

 Хуралдаанд аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,  орлогч дарга, Ч.Ганбат, Бүсийн төв ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандах, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа, , аймгийн Цагдаагийн газрын хэв Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч. Оюунаа, болон аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх оролцож, үүрэг чиглэл өгсөн юм.

Цахим хурлаар: Ковид-19 халдвараас гадна үндсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг орхигдуулахгүй байх.

Шаардлагатай тохиолдол сумдын дотуур байрыг тусгаарлах байр болгох.

Улаанбаатар болон бусад аймаг сумдаас ирсэн иргэдэд хяналт ажиглалтыг сайн тавих, гэрийн тусгаарлалтын хугацаа 14 хоног гүйцсэн иргэдийн давтан шинжилгээг сайн зохион байгуулах.

Энэ сарын 18-ны өдрөөс хойш иргэд зөвхөн Улаанбаатар хот, бусад аймаг руу Эрүүл мэндийн 13А маягт, ар гэрийн гачигдал буюу буяны ажил, хүндэтгэн үзэх шалтгаантай албан томилолт, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр гэсэн зориулалтаар зорчих тул хяналтыг сайн тавьж ажиллах.

0,5л-ээс доош савлагаатай согтууруулах ундааг 14 хоногийн хугацаатайгаар түр худалдаалах захирамж гарсантай холбоотойгоор ААН-үүдэд хяналтыг тавьж ажиллах.

Хилийн бүсийн сумдын Засаг дарга нар Эрээнцав, Баянхошуу боомтын үйл ажиллагаа болон халдвар, хамгаалалтад онцгой анхаарал хандуулах.

Малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар журмыг чанд мөрдүүлэх, тус журам, түүнтэй холбоотой хуулийг малчдад бүрэн мэдээлж, хүргэж ажиллах.

Ирэх оны төсөв, газар зохион байгуулалтыг төлөвлөгөөг оновчтой зөв зохион байгуулах зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.

Мөн аймгийн Онцгой комиссоос сумдад тулгамдаж буй болон эргэлзээтэй асуудлуудад хариулт өгч, шийдвэрлэж ажилласан юм.

Төгсгөлд нь аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжин ажиллаж байгаа онцгой үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт алба хаагч, ажилчдад талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.141.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.