Н.Тавинбэх: Айл, өрхүүд 17-21 цагийн үед ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭХГҮЙ байх ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-16

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Хэрэглээний өсөлт их байна. Импортын эх үүсвэрийн хүчин чадал алдагдаж байна. 17-21 цагийн үед айл өрхүүд цахилгааны хэрэгцээнээ бууруулах ёстой. Зориулалтын бус цахилгаан үүсгэврийг хэрэглэхгүй байх нь чухал. Энэ бол маш чухал шийдвэр болсон шүү гэлээ  Цахилгаан эрчим хүч хэрэглэгч 738 мянган хэрэглэгчийн 98 хувийнх нь төлбөрийг төрөөс дааж байгаа. Бидний тооцож байснаас илүү их хэрэглээ гарсан шүү. тийм учраас ийм шийдвэр гаргасан. Өмнөх үеийн хэрэглээг нь төрөөс даана. Илүү гарсаныг нь иргэд өөрөө даана. Засгийн газрын тогтоолын дараа журам гаргана гэж шийд гарсан. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.