Цэдэндамбын Цэрэнпунцаг гишүүн нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат. Үндэсний бөхийн Улсын гарьд. Gem группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч бизнесмен гэдгээр нь иргэд сайн мэднэ. МАН-ын улстөрч бөхийн тоо нэгээр нэмэгдэж 2017 онд намын гишүүн болж байсан тэрээр 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд Завхан аймгаас сонгогдож төрийн ордонд заларсан билээ. Иргэд ард олноо төлөөлж буй төрийн түшээ иргэдтэйгээ холбогдохгүйгээр, иргэддээ мэдээ мэдээлэл өгөхгүйгээр хэрхэн ажиллаж байна гэдэг их сонирхолтой байна. Учир юу вэ гэвэл Завхан аймгийн Дөрвөнжил суманд алт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайд цианит натри дамжуулах хоолой задарснаас үүдэн химийн хорт аюултай бодисыг хөрсөнд алдсан. Мэдээж мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг аваад ажиллаж байгаа. Гэтэл энэ компани химийн бодис алдсан нь анх удаагийн хариуцлагагүй асуудал биш удаа дараа давтагдаж байгаа. Иргэдийн хэлж буйгаар аймаг сум болоод удирдах түвшний албан хаагчид энэ компанитай холбоотой учраас арга хэмжээ авч иргэдийн эрх ашгийг хамгаалах хүн алга хэмээн халаглаж сууна. Уулан тэдний дуу хоолой болж эрх ашгийг нь хамгаална хэмээн сонгогдсон хүн нь эрхэм гишүүн та биш гэж үү?
Ийнхүү гишүүний дугаарыг авах гэж удаа дараа залгасан боловч арга мухардлаа. Сэтгүүлч би холбогдож чадахгүй байх нь онц асуудал биш харин сонгосон тойргийн иргэд нь аюул ослын бүсэд амьдарч, үхэл амьдрал шударга ёстой тэмцэж байхад энэ хүний утас хаалттай байгаад гайхшрал төрөв. Яагаад иргэдийн дуу хоолой болж чадахгүй байна вэ? Энэ компанийг өмгөөлж хамгаалаад буй дарга цэрэг байгаа учраас иргэд хүчгүйгээд байна. Иргэд нь цианит натритай бүсэд амьдарч байхад ордон дотор утсаа хаагаад сууж буй эрхэм гишүүн та сонгогдохдоо ямар амлалтыг Завханчуудад өгсөн бэ? Хонконгийн хөрөнгө оруулалттай гадаад эзэнтэй уг компани ард түмний баялгийг зөөгөөд зогсохгүй эх орондоо амар тайван амьдрах боломжгүй болгож байна. Ард түмэн баялгийн эзэн байх асуудлыг түр мартая, баялгийг зөөж буй компаниуд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэнд халдахыг ядаж зогсоогоод өгч болдоггүй юм уу? Газар нутаг нь баялагтай байсны төлөө ард иргэд завшдаггүй юм бол ядаж хохирдоггүй болгоод өгөх эрх мэдэл танд байхгүй гэж үү Цэрэнпунцаг гишүүн ээ.... Завханы хаа нэгтэйгээс арга ядаж, амь тулсан сонгогч тань луу яг одоо залгаж л байгаадаа
-
18 цаг 33 мин
-
20 цаг 17 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин