Монгол улсад Коронавирусийн цар тахалтай эрүүл мэндийн яамны ажилчид амжилттай тэмцэж байгаа. Гэвч энэ салбарын удирдлагууд мэргэжилтнүүдтэйгээ таарахаа ойлголцохоо болиод байгаа бололтой. Тодруулбал ЭМЯ-ны 20 гаруй хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаасаа гэнэт халагдсан яамны 20 гаруй ажилтан, албан хаагчид шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаа өгөхийг шаардсан талаар Д.Нямхүү захирал өчигдөр /2020.12.24/ мэдээлсэн.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12-р сарын 22-ны өдөр баталсан тушаалаар яамны нийт албан хаагчдыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлж, тэр дор нь нийт албан хаагч нарыг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох ажил явагдаж байна.
-
17 цаг 2 мин