Д.Ганболд: Хуурамчаар үйлдсэн болон хүчингүй болсон QR кодыг хураан авч, битүүмжилж байна
Үйл явдал
/
2020-12-25

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойрогт ажиллан, авто замын нөхцөл байдлын мэдээлэв.

Энэ үеэр үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболдоос гарч буй зөрчлийн талаар тодруулав. Тэрбээр "Жолооч нар QR код бүхий зөвшөөрлөөр авто замын хөдөлгөөнд оролцох учиртайг сайн мэдэж байгаа. Гэвч хүчингүй болсон QR кодоор зорчих гэж оролдох, хуурамчаар үйлдэхийг завдсан тохиолдол тасрахгүй байна. Манай хэлтсийн хэмжээнд өчигдрийн байдлаар 832 ширхэг хуурамч болон хүчингүй болсон QR кодоор зорчих гэсэн зөрчлийг илрүүлсэн. Энэ тохиолдолд тухайн QR кодыг хураан авч, аюулгүй байдлаа хангахын тулд уутанд хийж, битүүмжилж байна. Энэ хэргийг зохих журмын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн өгч байгаа" гэлээ.

Түүнчлэн тэрбээр алба хаагчдадаа халдвар хамгааллын дэглэм сахиулж, хоёр цаг тутамд амны хаалтыг нь солиулах, тээврийн хэрэгсэлд хэт ойртохгүй байхыг мөрдүүлэн ажиллаж байгааг дурдлаа.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.