Өнөөдөр "ЗУЛ САР"-ын баярын өдөр
Үйл явдал
/
2020-12-25

Энэ жилийн зул сарын баярыг дийлэнх улс орон нам гүмхэн тэмдэглэх бөгөөд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Жишээлбэл, Лондон болон Германы Эдинбургт хамгийн олон үзэгчтэй салют буудах томоохон ёслолыг цуцалсан юм.

Христийн шашин шүтдэг орнуудын ХАМГИЙН их хүсэж хүлээдэг, өндөр ач холбогдол өгч тэмдэглэдэг баяр бол ЗУЛ САР юм. Анх МЭ X зууны үеэс тэмдэглэж эхэлсэн зул сарын баярын "Merry Christmas" гэдэг нь "Христ мэндэлсний баярын мэнд" гэсэн утгатай ажээ. 

Энэ өдөр Христийн шашинтнууд сүмд мөргөж залбиран өргөл барьц өгөхийн зэрэгцээ гэр бүлээрээ ширээ тойрон сууж тэмдэглэхийг илүүд үздэг. Учир нь зул сарыг гэр бүлийн баяр гэж хэлж болохуйц.

"Merry Christmas" гэдэг нь "Христ мэндэлсний баярын мэнд" гэсэн утгатай ажээ.

Мөн зул сарын баярын өөр нэгэн уламжлал нь сүлд модны дор үлдээсэн бэлэг юм. Хүүхдүүд хүсэж буй зүйлээ өвлийн өвгөн буюу Санта Клаусаас авахыг хүсдэг бөгөөд ихэнх эцэг эхчүүд тэр хүслийг нь биелүүлдэг билээ.

Харин хүүхдүүдийн хайртай "Санта Клаус" нь Николас нэртэй бодит хүн байсан ажээ. Эрт дээр үед амьдарч байсан Николас санваартан өөрийн өв хөрөнгөө ядуу хүмүүст бэлэг болгон өгдөг байсан бөгөөд түүний энэрэнгүй, дулаан дүр төрх хүн төрөлхтний хамгийн хайртай "Санта өвөө" болж үлджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.