Японд ээж, охин хоёр гэртээ өлбөрч үхсэн байдалтай олджээ

Японы ядуусын амьдрал хүндхэн нөхцөл байдалтай байна. Учир нь тус улсын Засгийн газраас онцгой нөхцөлд ядууст туслах төвүүдийг байгуулж тэтгэмж олгож буй хэдий ч гэртэй өлбөрч нас барсан тохиолдол гарсан талаар олон улсын хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр мэдээллэж  байна.

Осака хотын Минато дүүргийн нэгэн орон сууцнаас 12 дугаар сарын 11-нд цагдаа нар 68 болон 46 настай хоёр эмэгтэйн цогцсыг олжээ. Тус хоёр эмэгтэй ээж охин байсан нь тогтоогдсон бөгөөд олон сар хоол хүнсгүй байсан нь тогтоогдсон бөгөөд олон сар хоол хүнсгүй байснаас тэжээлийн дутагдалд орж, өлбөрч нас барсан байжээ. Настай эмэгтэй нас барах үедээ ердөө 30 кг болтол турж эцсэн байсан бөгөөд цагдаа нар гэрт нь үздэг хийхэд хөргөгчид нь ямар ч хоол хүнсгүй ус хийг нь тасалсан байдалтай байжээ. Японы эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн халамжийн яамны мэдээллээр тус улсын төв хэсэгт өнгөрсөн дөрвөөс есдүгээр сарын хооронд ядууст туслах 391 мянга 717 төв ажиллажээ. Түүнчлэн орон гэргүй хүмүүсийг  ойролцоох зочид буудлуудад байршуулах ажилд зуучлах арга хэмжээ авч байгаа талаар албан эх сурвалж мэдээлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.140.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.