QR кодоор зорчих гэж оролцох хуурамчаар үйлдэхийг завдсан тохиолдол тасрахгүй байна
Үйл явдал
/
2020-12-25

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв өнөөдөр авто замын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д. Ганболд ”Жолооч нар QR код бүхий зөвшөөрлөөр авто замын хөдөлгөөнд оролцох учиртайг сайн мэдэж байгаа. Гэвч хүчингүй болсон QR кодоор зорчих гэж оролцох хуурамчаар үйлдэхийг завдсан тохиолдол тасрахгүй байна.  Манай хэлтсийн хэмжээнд өчигдрийн байдлаар 834 ширхэг хуурамч болон хүчингүй болсон QR кодоор зорчих гэсэн зөрчлийг илрүүлсэн. Энэ тохиолдолд тухайн QR кодыг хураан авч, аюулгүй байдлаа хангахын тулд уутанд хийж битүүмжилж байна. Энэ хэргийг зохих журмын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн өгч байгаа” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.239.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.