Коронавирусний халдвартай НЭГ ИРГЭН нас барлаа
Үйл явдал
/
2020-12-26

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр коронавирусний халдвар аваад байсан жирэмсэн эмэгтэй эсэн мэнд амаржиж, хүүтэй болсон тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өглөө.

Мөн түүнчлэн биеийн байдал нь маш хүнд, эмчлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Талийгаач нь 73 настай чихрийн шижин болон элэгний С вирустай байсан гэх ба түүний дагалдах онош нь коронавирусний халдвар байсан гэлээ. Дээрх иргэний биеийн байдал маш хүнд эмчлэгдэж байсан учраас ХӨСҮТ рүү шилжүүлэн авч ирэх боломжгүй байсан гэх ба халдвартын эмч нар очиж, заавар зөвлөмж өгч байжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.