БОАЖЯ: Угаарын хийн хордлого 80 хувиар буурчээ
Үйл явдал
/
2021-12-27

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ”; аяныг улс орон даяар өрнүүлж 4 сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 18 мянган иргэнээс дуудлага хүлээн авч 12 мянган гаруй айлын яндан, пийшинг хөөлжөө.

Уг ажлын үр дүнд угаарын хийн хордлого өмнөх онтой харьцуулахад 80 хувиар буурчээ. Мөн аяны хүрээнд ханан пийшин хөөлөх мэргэжилд 400 залуусыг сургаж, ажлын байраар хангасан мэдээллийг БОАЖЯ-наас мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.