Өмнөговь #Ногоон_бүс болох зорилго дор ажиллаж байна. 2020-12-27 буюу Ням гаригт аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комисстой цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ.
Мал аж ахуйтай холбоотой өвс тэжээлийг хямдруулах, мал мах бэлтгэх ажлыг үе шаттай зохион байгуулав.
500 тонн тэжээлийг үйлдвэрийн буюу хямд үнээр авч малчиддаа борлуулах, улсын нөөцийн аймгийн салбарт байгаа нөөцийн өвс тэжээлийг хямдруулж малчиддаа хүргэх асуудлаар холбогдох яаманд санал хүсэлтээ хүргүүлэв.
Эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай унаа машин, өр төлбөр ажилчдын илүү цаг зэрэг холбогдох төсөв санхүүг ч мөн шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл онцгой үед ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан юм.
Өвлийг өнтэй давахад холбогдох албаныхан, малчид иргэдийн дэмжлэг оролцоотой хамтран ажиллаж зохих ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар, орон нутгийн өмчит Тавантолгой компаний ТУЗ-ийн шийдвэрээр 60 дээш насны ахмадад 2 тонн нүүрс өгсөн. 800 гаруй сая төгрөгийн өртөг бүхий ажил болсон байна. Мөн аймгаас зохих ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг малчид иргэдэд хүртээмжтэй хүргэх, сумдын Онцгой комисс хариуцлагатай ажиллах
Өвс тэжээлийн нөөцөө сайн хангахыг сумдын удирдлагуудад анхааруулав.
Ковид-19, өвөлжилттэй холбоотой төр засгийн шийдвэрийг цаг алдалгүй хэрэгжүүлж хамтран ажиллах талаар сумдын Онцгой комисс болон холбогдох албаныханд чиглэл өглөө.
Аймгийн Онцгой комисс
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
18 цаг 25 мин